11 настай охин онгоцонд нууцаар суусан байжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

11 настай охин онгоцонд нууцаар суусан байжээ

ОХУ-д 11 настай охин Москвагийн Внуково онгоцны буудлаас онгоцонд сууж, хэнд ч мэдэгдэлгүй Санкт-Пертбург орсон байжээ. Охин онгоцны буудлын гаалийн хяналтын бүсээр хэнд ч анзаарагдалгүй яаж гарсан нь нисэх буудлын албаныханы гайхашралыг төрүүлж байна.

Урьд нь онгоцоор нэг ч удаа нисч байгаагүй охин хичээлээ тарсны дараа Внуково онгоцны буудал руу очиж,  Санкт-Петрбург орох нисэх онгоцонд суусан гэж ярьжээ. Охин гаалийн хяналтын бүсээр гарахдаа зорчигчдыг дагаж гарсан гэнэ.

Охиныг онгоцонд сууж явахад онгоцны үйлчлэгч нар түүнийг гэр бүлээрээ яваа айлын нэг хүүхэд гэж ойлгосон байжээ. Харин онгоцноос буух үед нисэх буудлын ажилтан охиныг бичиг баримт битгий хэл тасалбаргүй ганцаараа явж байгааг олж мэдсэн гэнэ.

Охин яагаад ганцаараа аялсан шалтгаанаа Санк-Петрбург хотыг үзэхийг хүссэн гэж тайлбарлажээ.

Гэвч охин Оросын хоёр дах том хот Санкт-Петрбург хотыг үзэж амжаагүй бөгөөд аав ээжтэй утсаар ярих хүртэл Пулково нисэх буудлын зорчигчдын танхимд саатуулсан байна.

Энэ хэргээс болж Россия иргэний агаарын тээврийн компани нисэх буудлын хяналтыг чангатгах арга хэмжээ авсан бөгөөд охины аав ээжид хүүхдээ харж, харгалзах хүнгүй явуулсан хэргээр торгууль ноогдуулж магадгүй гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж