Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын оюутны спортын холбоотой хамтран оюутны унирверсиад наадмын хүрээнд зохион байгуулдаг Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордон болон ШУТИС-ийн зааланд зохион байгуулж байна. Энэ удаагийн оюутны улсын аваргад улсын болон хувийн их, дээд сургуулийн эрэгтэйчүүдийн 18, эмэгтэйчүүдийн 12 багийн 800 гаруй оюутан залуус өрсөлдөж байна. Тэмцээний медалийн эзэд маргааш тодорно.
Энэ удаагийн тэмцээнээс ирэх есдүгээр сард манай оронд болох оюутны Азийн аварга шалгаруулах V тэмцээнд өрсөлдөх баг тамирчдыг сонгон шалгаруулах юм.
Ч.БОЛОР