Стелла Маккартнийн ягаан цуглуулга

Хуучирсан мэдээ: 2016.04.28-нд нийтлэгдсэн

Стелла Маккартнийн ягаан цуглуулга

Гуравдугаар сарын эхээр Стелла Маккартнийн парфюмерийн шинэ сүрчигний тухай яригдаж байсан юм. Зандан мод, сарнайн үнэр бүхий үнэртэн нь  залуу, дэвшилт охид бүсгүйчүүдийн  үлгэр болсон Стеллагийн энэ салбарын анхны бүтээл нь болсон юм. “Рор” сүрчгээ ганцаараа байх нь тусгүй гэж тэр үзээд үнэртэндээ зориулсан хязгаарлагдмал  төрлийн ягаан цуглуулга бүтээсэн байна.  

Stella McCartney-н “Pop” сүрчиг, 30 мл — $50, 50 мл — $72, 100 мл — $92

Шинэ цуглуулгад нь футболка цамц, өндөр хавтгай улстай гутал, нарны шил, түлхүүрийн оосор, хүзүүний ороолт, экологийн  цэвэр арьсаар бүтээсэн  Falabella цүнх багтжээ. Цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн эдгээр эдлэл бүгд ягаан өнгөөр холбогдсон байна. Цуглуулгынхаа нүүр царайгаар ягаан үст канад дуучин бүсгүй Grimes-ийг сонгосон гэнэ. Ийм залуу, эрч хүчтэй охид бүсгүйчүүд гурав дахь мянганы баатрууд болно хэмээн Стелла ярьжээ.

Стелла Маккартни

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж