Зика вирусын халдвар дэгдсэн Бразиль улсад ирэх зун Олимпын наадам болох гэж буй нь тамирчдын эрүүл мэндэд санаа зовоож байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Олимпын хороо тамирчдаа Зика вирусын халдвар тараагч шумуулын хатгалтаас хамгаалах урт ханцуйтай цамц, өмд зэргийг гаргажээ. Тамирчдын хувцсанд шумуул үргээгч химийн бодис шингээсэн байна. Гэхдээ Олимпын наадмын хатуу журмын дагуу тамирчид хувцасаа сольж болохгүй ч тэмцээний үеэр цацлага хэрэглэж болох гэнэ.
Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн гажиг үүсгэдэг бол насан хүрэгчдэд тархины саажилт үүсгэдэг болох нь тогтоогдсон билээ.
Өмнөд Солонгосын засгийн газрын албаныхан болон Олимпын хорооныхон энэ дөрөвдүгээр сарын эхээр Рио-де-Жанейрод очиж, цэнгэлдэх, эмнэлэг зэрэгтэй танилцсан байна. Одоогоор Өмнөд Солонгосын Олимпын хороо тамирчдад зориулан Зика вирусын халдвараас сэргийлэх зөвлөмжийг гаргаагүй байгаа аж. Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА