Улсын заан Б.Соронзонболд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Улсын заан Б.Соронзонболд түрүүлжээ

"Хантайшир бөхийн дэвжээ"-ний уламжлалт барилдааны хүрээнд, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны ахлах дасгалжуулагч, Жүдо бөхийн шүүгч, МУ-н спортын мастер, МУ-н начин Цанжидын Энхжаргалын нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд 2016 оны 04 дугаар сарын 26-нд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Хилчин спорт хороо, Макс группийн бөх улсын заан Б.Соронзонболд түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн начин Ө.Дүүрэнбаяр үзүүрлэж, Цээл сумын харьяат аймгийн харцага Б.Энхсайхан, Шарга сумын харьяат, сумын заан Э.Даваажаргал нар шөвгөрчээ.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж