JCI Монгол Төрийн бус байгууллагаас Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн иргэдийн найрсаг байдлыг тодорхойлох судалгааг хийсэн билээ. Энэ удаа хөдөө орон нутгийн иргэдийн найрсаг байдлын судалгааны үеэр гарсан тайланг хүргэж байна.
Орон нутгаас судалгаанд хамруулах хүн амын тоог тухайн аймагт амьдарч буй хүн амын тооноос хамааруулан Нейманы хувирлалтын аргаар тооцож түүвэрлэсэн бөгөөд нийт 19 аймгийн иргэд хамрагдсан юм.
Хөдөө орон нутийн иргэдийн “Найрсаг байдал”-ыг дараах гурван бүлгийн хүрээнд гаргасан. Үүнд, Хөдөө орон нутгийн иргэдийн найрсаг байдал, Интернэт орчин дахь найрсаг байдал, Төрийн үйлчилгээний байгууллагын найрсаг байдалд хамрууллаа.