Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд жилд нэг удаа хаврын адаг сард “Майдар эргэх их ёслол”-ыг үйлддэг байна. Энэ өдөр нь маргааш /04.28/ бөгөөд 10 цагт эхлэх юм байна. Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, Майдар бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр энэ зан үйлийг хийдэг ажээ.
Энэхүү ёслолын үеэр Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засч залаадч хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг байна. Мөн цугласан олонд адис хүртээх гэнэ.
А.Цээсүрэн