УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах юм. Үдээс өмнө эл хуулийн хэлэлцүүлгийг хийсэн ч санал хураах үед гишүүдийн ирц бүрдээгүйгээс завсарласан юм.УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон хугацаанаасаа 1.20 цаг орчмоор хоцорч эхэллээ. Гишүүдийн ирц бүрдэхийг хүлээснээр 15.20 цагийн орчимд чуулганы хуралдаан эхэлж байна.
Г.ДАРЬ