Цэвэр уснаас “хорджээ”

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Цэвэр уснаас “хорджээ”

Испанийн зүүн хойд хэсгийн Каталониа бүс нутагт норовирусаар бохирдсон савласан ус ууснаас 4000 гаруй хүн өвчилжээ. Каталониа бүс нутгийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр Барселона болон Таррагона хотноо 4146 хүн гүйлгэх, бөөлжих, халуурах зэргээр өвдсөн байна. Үүнээс зургаан хүн эмнэлэгт хэвтсэн аж. Өвдсөн хүмүүс албан газар дээрээ “Eden Springs” компанийн савласан цэвэр уснаас уусан аж. “Энэ нь савласан уснаас норовирус илэрсэн анхны тохиолдол боллоо” хэмээн Барселона хотын их сургуулийн микробиологийн профессор Алберт Бош ярьжээ.

Энэ хэргийн дараа “Eden Springs” компани 6150 ширхэг савласан усыг эргүүлэн татаж, савласан цэвэр ус худалдаалдаг 925 компанид албаныхан шалгалт хийхээр болжээ. Тус компани усаа Испани, Францын дунд орших Андорра гэх жижиг уулархаг бүс нутагт савласан аж.

Норовирус нь амь насанд аюулгүй боловч ходоод гэдэсний өвчлөл үүсгэдэг байна. Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж