Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 25-ны өдөр таван сурагч ахуйн хэрэглээний газ үнэртэж байх явцдаа тамхи татаж, дэлбэрэлтэд өртсөн тухай ЦЕГ-аас мэдээллээ. Тэд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид бөгөөд ажиллахаа больсон халуун усны барилгад газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртөж, түлэгджээ. Түлэгдсэн сурагчид өчигдөр /2016.04.26/ ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэгдэн ирсэн байна. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Д.ЖАГАР