Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн толгой дээрх соёмбон шивээс түүнийг бусдаас содон харагдуулдаг нь маргаангүй. Тэрээр соёмбон шивээсээ эх оронч үзлийнхээ илэрхийлэл хэмээн тайлбарлах нь ч бий. Тэгвэл тэрээр саяхан бие дээрх соёмбоныхоо тоог долоо болгон нэмжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүктээ “Зиа бодож явдаг гэнэн зүйлийнхээ ард нь гарлaa.Амар байсангүй, аймаар өвдлөө. Мөр ялангуяа яааяаяаяа. Эрэгтэй хүүхэд бүрийн мөрөөдөл дарга,атман,машин,морь,чавх,нум сум. Харин минийх ИСМҮС. Цэргийн цолны хамгийн орой нь.
Хэзээ нэг өдөр бидний мөрдөс ийм болох төрийн шинчлэл ирэх л болно. Миний нэр Т.Дэлгэрмөрөн,хоч ИСМҮС. Ингээд би долоон соёмботой дордохгүй нэгэн болж бурхан,чөтгөр хоерын буян нүгэл бүхнийг соёмбо таринаар домнолоо” хэмээн бичжээ.
Ийн шивээсэн соёмбоны тоо нь нэмэгдэх хэрээр түүний эх оронч үзэл улам илүү ундрах бололтой.
М.СУРА