Хүндийн өргөлтийн тамирчид РИО-гийн эрх олгох тивийн аваргад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Хүндийн өргөлтийн тамирчид РИО-гийн эрх олгох тивийн аваргад оролцож байна

"РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны Ташкент хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа билээ.

Олимпийн эрх олгох тивийн аваргад 33 улсын 262 тамирчин 15 жингийн ангилалд өрсөлдөж байна.

Энэ үеэр Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбоо байгуулагдаж, анхны хуралдаан болсон. Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Тус тэмцээнийг 19 орны 26 шүүгч явуулж байгаагаас Монголоос олон улсын 1-р зэргийн шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна.

Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбоо байгуулагдаж, анхны хуралдаан болсон. Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж Зүүн Азийн хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

ДҮН:

Эрэгтэй:

56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж – 250 кг (110+140) – VIII байр

62 кг: ОУХМ Э.Мөнхдөл – 259 кг (116+143) – VIII байр

                  Б.Баярням – 222 кг (100+122) – XV байр

69 кг: Спортын дэд мастер Э.Оюунбат – 235 кг (110+125) – XXI байр

77 кг: Спортын мастер Ч.Очирхуяг, спортын дэд мастер Ө.Баянмөнх

85 кг: Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш, спортын мастер Б.Гантулга

Эмэгтэй:

48 кг: ОУХМ Б.Золбоо 132 кг (62+70) – XIV байр

        ОУХМ Ч.Нямзул 122 кг (57+65) – XVI

53 кг: ОУХМ А.Бум-Аюуш 151 кг (68+83) – XV

63 кг: ОУХМ Т.Анужин

75 кг: ОУХМ М.Анхцэцэг /ДАШТ-ий VIII, X, Дэлхийн залуучуудын олимпийн IV байр/, ОУХМ Б.Энхтамир

+75 кг: ОУХМ Э.Билэгсайхан

Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн ОУХМ Ө.Чагнаадорж VIII байрт орлоо. Тэрээр огцом өргөлтөөр 110 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг, нийлбэрээр 250 кг-ыг өргөжээ. Түүний хувьд энэхүү амжилтаараа улсынхаа өөрийн тогтоосон залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг тус бүр гурав, нийт улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэн тогтоолоо. Ө.Чагнаадоржийн өнгөрсөн онд АНУ-д болсон ДАШТ-д оролцсон бол энэ оны насанд хүрэгчид болон залуучуудын улсын аваргад түрүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: www.iwf.net

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж