”Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

”Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛ ЭМ ИМПЭКС КОНЦЕРН “ЭЛЭГНИЙ С ВИРҮСГҮЙ МОНГОЛ УЛС” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын улсын эрүүл мэндийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн үндэсний ууган байгууллагуудын нэг болох Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг эхлүүлж “Хепатит С вирүсийн эмчилгээний шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын симпиозумыг 4-р сарын 29-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү олон улсын симпиозумд Монгол Эм Импэкс Концерны урилгаар АНУ-ын Олон улсын Элэг шилжүүлэн суулгах төвийн захирал, Доктор  Майкл Чарлтон оролцож, Монголын элэгний эмч, мэргэжилтнүүдэд орчин үеийн эмчилгээний чиг хандлагын талаар илтгэл тавих юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр АНУ-ын Mylan компаний элэгний С вирүсийг эмчлэх Ledvir (Ledipasvir/Sofosbuvir) бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны нээлт болох юм байна. Ledvir бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлснээр элэгний С вирүстэй өвчтөнд очих эмийн хүртээмж өсч, санхүүгийн дарамт багатайгаар илүү олон хүн аюулт өвчнөөсөө ангижрах боломж бүрдэж байгаа юм. Ledvir бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Mylan Pharmaceutical компаний хувьд 30,000 ажилтантай, 39 салбар үйлдвэртэй, дэлхийн 145 улсад эмийн бүтээгдэхүүн нийлүүлдэг, дэлхийн шилдэг компаниудын нэг юм.

Монгол Эм Импэкс Концерн нь Монголдоо дэлхийн анагаахын дэвшилтэт технологи шингэсэн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчдийн эмчилгээний өндөр үр дүнтэй эм бэлдмэлээр ард иргэдээ 1923 оноос өнөөг хүртэл хурдан шуурхай, найдвартай, хүртээмжтэй хангах ажлыг нэр төртэйгээр биелүүлсээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж