Булганыг хорихын эмнэлэг рүү шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Булганыг хорихын эмнэлэг рүү шилжүүлжээ

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг Төв аймгийн хорихоос  461 дүгээр ангийн эмнэлэг рүү шилжүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 22-ны орой 461 дүгээр ангийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Гэхдээ зарим сайтуудад бичигдсэн шиг биеийн байдал хэт доройтсоноос эмнэлэгт хэвтүүлсэн асуудал биш гэж тайлбарлалаа. Хорих нөхцөлийг нь л сайжруулсан хэмээн эх сурвалж мэдээллээ.

Дашрамд сануулахад, нэр бүхий гишүүд, албаныхан Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очсон билээ. Ингэхдээ “Б.Булганы эрхийг  ноцтой зөрчиж байна” хэмээн мэдээлж байсан билээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж