“Apple” компанийн орлого буурав

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

“Apple” компанийн орлого буурав

“iPhone” гар утасны борлуулалт буурснаар “Apple” компанийн орлого буурчээ. “Apple” компанийн улирлын орлого 13 хувиар буурсан бөгөөд борлуулалт найман тэрбумаар буурч 50.56 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2003 оноос хойш анх удаа “Apple” компанийн борлуулалт буурсан үзүүлэлт юм.

Санхүүгийн жилийн эхний улиралд 51.2 сая ширхэг “iPhone” борлуулсан аж. Гэтэл өмнөх 2015 онд 61.2 сая ухаалаг утас худалдсан байв. Ам.долларын ханш чангарсантай холбоогоор “Apple” компанийн борлуулалт Хятадад 26 хувиар буурчээ. “iPhone” гар утасны захиалга буурч байгааг өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байсан юм. Үүний зэрэгцээ “Apple” компанийн хувьцааны ханш сүүлийн 12 сард бараг 20 хувьд хүрч унаад байгаа аж. Харин “Apple” компанийн “App Store”, “Apple Pay”,  “Apple Music” зэрэг үйлчилгээний ашиг өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо террорист халдлагын сэжигтний “iPhone5С” гар утасны кодыг хакеруудын тусламжтайгаар нээсэн хэрэг явдал компанийн имижид хохирол учруулсан байна. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж