Хамгийн хэрцгий удирдагчид

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Хамгийн хэрцгий удирдагчид

Хэн нэгний баатар нь бусдын дарангуйлагч байдаг гэж эртний зүйр үг байдаг…

Тэгвэл зарим нэг удирдагчид нь хэл ярианы бус хүйтэн мэсний тусламжтайгаар санасандаа хүрдэг аж. Түүхэн дэх аймшигт хэрцгий дарангуйлагчид хүмүүсийг амьдаар нь цементлэн,  тоосго шиг өрөн бүхэл бүтэн цамхаг босгож байсан гашуун түүх бий. Тийм гаж гэмээр хэрцгий үеийн нийгэмд төрөөгүйдээ талархая. Бид та бүхэнд дэлхийн хамгийн хэрцгий удирдагчдыг /тэдний дунд эмэгтэйчүүд ч бий/ улс төрийн болон хувийн эрх ашгаа хангахыг тулд харгис үйлийг хэрхэн хийдэг байсан талаар он цагийн дарааллын дагуу хүргэж байна.

Чонон зүрхт Цинь Ши Хуан

/Хаанчлалын үе – МЭӨ 247-2010/

Цинь Ши Хуан нь МЭӨ 221 онд Хятадыг нэгтгэсэн бөгөөд Шин угсаатны хамгийн анхны эзэн хаан байсан. Тэрбээр өөрийн таалалд нь нийцээгүй санал гаргасан эрдэмтдийг устган,  бичсэн номыг нь шатаадгаараа нэр алдарт хүрчээ.

Хаант засаглалынхаа хугацаанд тэрээр одоогийн Цагаан хэрмийг барихыг тушаасан бөгөөд энэ нь асар их бунхан  буюу нийт 6,000 гаруй цэргийн хөлс, цусаар бүтжээ. Асар олон хүнийг албан хүчээр  хэрэм босгох ажилд татан оролцуулсан бөгөөд хэрмийг босгосон нууцыг хадгалахын тулд бүгдийг нь булшилдаг байсан аж.

Хонгконгийн Их Сургуулийн  Доктор Шун Зоу BBC-д өгсөн ярилцлагадаа “Өөр улсаас олзлогдсон хүмүүсийг боол болгохын өмнө тайган болгодог байсан” гэж дурьджээ.

Эх сурвалж: British Museum, Britannica, History, BBC


Калигула

/Хаанчлалын үе – 37-41/

Калигула нь өөрийн хаанчлалын эхэн үедээ гэмгүй хоригдсон хүмүүсийг суллаж, худалдааны хатуу татварыг зогсоосноороо нэр хүндтэй болсон боловч өвчин туссанаар энэ бүхэн нь дуусгавар болжээ.

Тэрбээр улс төрийн дайснуудаа хороодог байсан бөгөөд тэрхүү цаазын ялыг эцэг эхийнх нь нүдэн дээр үйлдэхийг тушаадаг байв. Мөн түүгээр ч зогсохгүй өөрийгөө амьд бурхан хэмээн зарласан нэгэн.

Ромийн түүхч Suetonius-ийн өгүүлснээр Калигула нь эгч нартайгаа бэлгийн харьцаанд ордог байснаас гадна тэднийг бусдад зарах, хүчингийн хэрэг үйлдэх, хороох, өөрийн морио лам болгон өргөмжлөх зэрэг гаж гаж үйлдлүүдийг хийдэг байв. Эцэс сүүлд нь тэрээр цэргүүдийн дайралтанд өртөн 30 удаа хутгалуулж амиа алджээ.

Эх сурвалж:  Biography.com, BBC, "Atlas of History's Greatest Heroes and Villains" by Howard Watson.


Аттила

/Хаанчлалын үе – 434-453/

Ахынхаа амийг хороосны дараа Аттила  Хүннүгийн хаант улсын  (одоогийн Унгар улс)  удирдагч болсон бөгөөд Ромын эзэнт гүрний хамгийн их эмээдэг дайсан болсон  юм. Тэрбээр Хүннүгийн эзэн гүрнийг одоогийн Герман, Орос, Украйн, Балкан хүртэл өргөжүүлсэн боловч Гаулыг эзлэн түрэмгийлэх довтолгоо нь бүтэлгүйтэн Каталаунианы тал дээрх тулаанд ялагджээ.

Тэрээр “Миний явсан газарт өвс хэзээ ч дахин ургахгүй” хэмээн хаант засаглалынхаа үед хэлдэг байв.

Source: Britannica, Biography


Ву Зитиан

/Засгийн эрх – 690-705/

Ву нь 14 насандаа Хятадын хааны бага хатан болжээ. Тэрээр өөрийнх замд хөндөлссөн  хэнийг ч хамаагүй  (гэр бүлийнхэн нь ч байсан хамаагүй) цаазлах, цөллөх зэргээр замаасаа зайлуудаг байв.

Хятадын эзэнт гүрэн түүний удирдлага доор өргөжиж чаджээ. Хэдийгээр тэрбээр харгис хэрцгий арга барилтай байсан боловч түүнд байгалиас заяасан төрийн шийдвэр гаргах авьяас, чадвар байсныг түүхчид онцолсон. Түүний нэг жишээ бол Ву-гийн сонгосон цэргийн жанжнууд Солонгосын Хойгийн нилээд том хэсгийг хяналтандаа оруулж чадсан.

Wikimedia

Source: Britannica


Чингис Хаан

/Хаанчлалын үе – 1206-1227/

Чингис Хааны эцэг нь түүнийг 9 настай байхад бусдад хорлогдож амиа алдсан бөгөөд Монгол овог аймгуудыг нэгтгэж, Хятад болон Төв Азийг дайлаар мордохоосоо өмнө өсвөр насаа бусдад зарцлагдаж өнгөрөөжээ.

Түүний удирдах хэв маягийг хэрцгий хэмээн түүхчид тодорхойлсон нь энгийн иргэдийг хоморголон хяддаг байсантай холбоотой.  Түүний нэг жишээ нь Хорезмыг эзлэхдээ бүх язгууртан гаралтай хүмүүсийг хороосон бөгөөд “Аравтын систем”-ээр цэргээ удирддаг байсан учир цэргийн чадварт суралцаагүй иргэдийг бамбай болгон ашигладаг байжээ.

Эх сурвалж: "Genghis Khan and the Mongol War Machine" by Chris Peers, History.com


Томас Де Торкемада – Их харгислагч

/Засгийн эрх: 1483-1498/

Торкемеда Испанийн харгислалын үеийн нөлөө бүхий гэлэн байжээ. Тэрээр хэд хэдэн хотуудад шүүх засаглалыг бий болгосон  бөгөөд нийт 28 заалт бүхий журмыг боловсруулсан. Үүндээ хэрэг хүлээхэд чиглэгдсэн шийтгэлийн хэлбэрийг ч боловсруулсан байна.

Хаан Фернанд болон хатан хаан Элизабет нарыг Еврей хүмүүсийг баптизм хүртэх эсвэл цөллөгийн аль нэгийг сонгох зарлигийг боловсруулахыг ятгасан нь маш олон Еврей хүмүүсийг эх орноосоо цөллөгдөхөд хүргэжээ.

Түүхчдийн тооцоолж байгаагаар тэрбээр 2000 хүнийг амьдаар нь шатаажээ. Хамгийн сонирхолтой нь зарим эх үүсвэрт Торкемэдаг Еврей гаралтай  байсан гэж бичжээ.  

Source: Britannica, "A Psychoanalytic History of the Jews" by Avner Falk


Тимур Tамерлан

/Засгийн эрх: 1370-1405/

Тимур нь Зүүн Азийн томоохон хэсгийг болон одоогийн Иран, Ирак, Турк, Сирийг удирддаг байсан бөгөөд Тимуруд Эзэнт гүрнийг хожим нь үүсгэсэн. Одоогийн Афганистанд Тимур амьд хүнээр цамхаг барихыг тушаасан бөгөөд дээр дээрээс нь давхаралдуулсан байдлаар шавардаж шохойдсон байдлаар босгожээ.

Тэрээр мөн босогчдыг шийтгэж, алж хядахыг тушааснаар зогсохгүй  сүм барих хэмжээний 70,000 хүний толгойг авчээ.

Эх сурвалж: Encyclopedia


Гуравдугаар Влад буюу Дракула Влад

/Засгийн эрх: 1448; 1456-1462; 1476/

Гуравдугаар Владыг Валашиагийн захирагч болох үед тус бүсэд үе дамжсан эмх замбараагүй байдал үүссэн байжээ. Зарим бичвэрт өгүүлснээр Влад дайснуудаа хүндэтгэлийн зоогт урьдаг байсан бөгөөд тэрхүү зоогийн үеэрээ бүгдийг хутгалж эсвэл сэлмээр сүлбэж хөнөөдөг байжээ. Түүний харгислалын хамгийн дуртай хэлбэр нь сэлмээр сүлбэх байсан аж.

Хэдийгээр зарим нэг бичвэрүүд үнэнийг хэтрүүлж бичсэн байж болох ч Владын захиргаадалтын үед тэрээр тогтвортой байдлыг бий болгохын тулд туйлын харгис аргуудыг хэрэглэдэг байсан.

Эх сурвалж: Huffington Post, LiveScience, Britannica


Хэрцгий Иван

/Засгийн эрх – 1533-1547/

Хэрцгий Иван буюу IV Иван Засгийн эрхийг гартаа авмагцаа төв засгийн эрх болон үе дамжсан язгууртнуудын (Ханхүү болон Бояар-язгууртан гаралтай хүмүүс) эрхийг хязгаарласан байдаг.  Анхны эхнэр нь нас барснаас хойш Иван “Хаант ширээний төлөө алан хядах” үйл ажиллагаагаа топ Бояаруудыг устгахаас эхэлжээ. Мөн түүнчлэн тэрээр хөл хүнд бэрээ зодохоос гадна, өөрийн хүүгээ хүртэл хөнөөсөн хэрцгий нэгэн аж.

Source: Biography, Britannica


Цуст Мария

/Засгийн эрх – 1553-1558/

Муу нэрээрээ алдартай VIII Хенри хааны цорын ганц хүүхэд I Мария 1553 онд Английн хатан хаан болсон болсон бөгөөд удалгүй Испанийн II Филлиптэй (Католик шашинтай) гэрлэснийхээ дараа Католик (Английн өмнөх захирагчид Протестант байсан ) урсгалыг гол шашнаа болгосон байна.

Үүнээс хойш зуу зуун протестант шашинтнуудыг  амьдаар нь шатаасан бөгөөд үүнээс үүдэн түүнийг “Цуст Мария” хэмээн нэрлэх болжээ.

Эх сурвалж: Biography, BBC


Гүнгийн авхай Элизабет Батори – Цусан Авхай

/Аллага хийсэн үе – 1590-1610/

Гүнгийн авхай өөрийн ордондоо ядуу тарчиг залуухан охидод зарцын ажил амлан, урхидан авчирч аймшигтайгаар хороодог байжээ. Тодорхой мэдэгдэж байгаагаар тэрбээр 600 гаруй охидын амийг хөнөөсөн гэдэг ч энэ тоо нь хамаагүй бага аж.

Тэрбээр охидын  хумсны завсраар зүү  шигтгэх, охидыг биеийг зөгийн балаар бүрхэн зөгийнүүдэд хатгуулах, булчингийн махнаас нь хүртэх зэрэг маш хэрцгий бөгөөд гаж аргуудыг хэрэглэдэг байснаар зогсохгүй, залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд онгон охидын цусаар биеэ угаадаг байжээ.

Тэрээр 1616 онд  Čachtice Castle хэмээн шоронд хоригдон нас барсан бөгөөд түүнийг сүмд шатаажээ.

Эх сурвалж: Britannica, History

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ..

Эх сурвалж: Business Insider.com

Орчуулсан Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж