УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая эхэллээ. Хэлэлцэх асуудлын хуваарт нийтдээ 17 асуудал багтсан байна. Эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай юм.
Өөрөөр хэлбэл ҮХЦ-ээс гаргасан жагсаалтын 28-н суудлыг мажоритар болгох тухай асуудлыг хэлэлцэх юм. Үүнийг МАН, АН-ын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин МҮАН, МАХН, ИЗНН-ын гишүүд жижиг намуудад халтай шийдвэр гаргалаа гэж үзсэн. Учир нь мажоритар систем бол илүү санал дэмжлэг авсан нь олон суудал авдаг тогтолцоо юм.
Т.НОМИН