Ерөнхийлөгч нар ч хий үзэгдлээс айдаг | News.MN

Ерөнхийлөгч нар ч хий үзэгдлээс айдаг

Хуучирсан мэдээ: 2016.04.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч нар ч хий үзэгдлээс айдаг

Хий үзэгдэл нь хөгшин Европын хуучин орд харшид байдаг гэж бид боддог.  Гэтэл Африкт ч хий үзэгдэл гарч ирэх болжээ. Нэгэн удаа Малавийн ерөнхийлөгч Бингу Ва Мутарики нийслэл Лилонгве  хотын төв дэх байрнаасаа гарах хэрэгтэй болжээ.

Ордны ажилтнуудын яриагаар 300 тасалгаатай өргөөндөө тэрбээр  хачин дуу чимээ,  алхааг сонсох болсон гэнэ. Заримдаа Мутараки аймаар хашгирдаг байв. “Энэ хий үзэгдэл” гэж ерөнхийлөгчийн аппаратынхан үзээд түр зуур ерөнхийлөгчийг зуны лавринд нь амьдруулах болсон байна.

Нутгийн  бөө нар ордныг цэвэрлэх  ажилд орцгоосон гэх. Харин ямар үр дүнд хүрснийг мэдээлсэнгүй нууцалж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж