Францын “Louis Vuitton” загварын брэнд сурталчилгааны шинэ нүүр царайгаар хүүхэлдэйн дүрийг сонгожээ. Брэндийн энэ хавар-зуны коллекцийн нүүр царайгаар “Final Fantasy” видео тоглоомын дүрийг сонгосон байна. Сурталчилгааны бичлэгийг тоглоомыг хөгжүүлэгч ”Square Enix” болон дүрийг бүтээсэн зураач Тэцуя Номура нартай хамтарч бүтээжээ.
Энэ нь зар сурталчилгааны ертөнцөд шинэ давалгааг түрэх болов. Мэргэжлийн загвар өмсөгчдийн оронд компьютер графикаар бүтээсэн дүр брэнд сурталчлагчдын хүсэлд нийцэж эхэлсэн аж. Удахгүй зар сурталчилгааны талбараас моделиуд шахагдах цаг ирсэн бололтой. Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА