”Монгол тулгатны 100 эрхэм” нэрээ солино

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

”Монгол тулгатны 100 эрхэм” нэрээ солино

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт дахин шинэ зочин урьж, бичлэг хийхгүй байх санал гаргаснаа мэдэгдлээ. Энэхүү нэвтрүүлгийн санаачлагч нь П.Анужин төдийгүй нэвтрүүлгийн оюуны өмчийн гэрчилгээ нь мөн түүнд байдаг болохыг тэрбээр тайлбарласан юм. Энэ оны нэгдүгээр сард “Hero entertainment” студиэс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дүрс бичлэг алдагдсан. Энэ үеэр “Hero Entertainment”-ын захирал, найруулагч Б.Баатар “Энэ бол зохион байгуулалттай бүлгийн хийсэн үйл ажиллагаа. Бичлэгийн хулгай” байсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн билээ. “Өнгөрсөн гурван сарын хугацаанд Монголын цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж цөөн хоногийн өмнө  эцсийн дүгнэлтээ гаргасан байна. Энэ мэдэгдэл дээр үндэслэн ямар нэгэн гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болж цагдаагийн байгууллага дүгнэлтээ гаргасан” гэж харж байна хэмээн П.Анужин ярилаа. Ийм учраас тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж