“Alexander McQueen”-ыг загварын санаа хулгайлсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

“Alexander McQueen”-ыг загварын санаа хулгайлсан гэжээ

Хуримын даашинзны загвар зохион бүтээгч нэгэн эмэгтэй Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын угсаа залгамжлагч хунтайжийн эхнэр, гүнж Кейт Миддлтоны хуримын даашинзыг урласан “Alexander McQueen” загварын ордны загвар зохион бүтээгч Сара Бартоныг санааг нь хулгайлсан гэж шүүхэд өгчээ.

Нэхэмжлэгч гаргагч таван жилийн өмнө Кейт Миддлтонд хуримын даашинзны загварын эскизийг явуулсан аж. Хариуд нь хатан хааны ордны төлөөлөгч скизээ явуулсанд талархаж, гүнж Кейт Миддлтон скизийг чинь их сонирхсон гэдэг хариу авчээ.

Гэвч Кейт Миддлтоны хуримын даашинзыг  урлах эрхийг “Alexander McQueen” загварын ордон авсан бөгөөд даашинзны өртөг нь 250,000 фунт стирлинг болсон гэдэг.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан хуримын даашинз урлаач “Alexander McQueen” –ыг өөрийнх нь загвараас санаа хулгайлсан гэж үзжээ.

Кейт Миддлтоны төлөөлөгч хэлэхдээ “гүнж түүний загварыг огт хараагүй” гэж мэдэгдсэн бол  “Alexander McQueen” уг нэхэмжлэлийг утгагүй, бас бүдүүлэг гүтгэлэг гэжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж