“Форрест Гамп”, “Цэрэг Райаныг аварсан нь” зэрэг киноны дүрээр та бидний танил болсон Холливуудын жүжигчин Том Хэнкс саяхан Лондонд болсон шинэ киноныхоо нээлтийн үеэр ярилцлага өгөхдөө “Үлэг гүрвэлтэй сансрын хөлгүүд улаан хивсэн дээр газардах үед л Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болно” гэсэн гэнэ.
Лондон хотод болсон “A Hologram for the King” нэртэй шинэ киноны нээлтийн үеэр Том Хэнкс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй бизнесмен, тэрбумтан Доналд Трампын “Америкийг дахин агуу болгоно” гэсэн сонгуулийн сурталчилгааны талаар үзэл бодлоо ингэж илэрхийлжээ.
Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс “Америк тэртэй тэргүй агуу улс. Түүнийг юу яриад байгааг би ойлгохгүй байна” гэжээ.
Н.ЭНХ