Сармагчин хээлтэй байсныг мэдээгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

Сармагчин хээлтэй байсныг мэдээгүй байжээ

Прага хотын амьтны хүрээлэнгийн сармагчин өнгөрсөн бямба гаригт зулзагалах хүртэл хүрээлэнгийн ажилтнууд сармагчинг хээлтэй байсныг мэдээгүй гэнэ.

Өмнө нь хээл хаяж байсан 24 настай эмэгтчин сармагчны зулзага эсэн мэнд гарсанд хүрээлэнгийн ажилтнууд гайхаж байгаа ажээ.

Эмэгчин сармагчны хоолны дуршилд ямар ч өөрчлөлт ажиглагдаагүй учраас хүрээлэнгийн ажилтнууд хээлтэй байсныг нь мэдээгүй гэнэ. Шинэ төрсөн зулзаганд нэр өгч амжаагүй бөгөөд хүйсийг нь ч мэдээгүй байгаа гэнэ.

Амаржаад удаагүй байгаа эмэгчин, зулзага хоёрыг үзэхээр очсон зочид гийчид тасрахгүй байгаа ажээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж