УДЭТ-ынхан Дархан, Эрдэнэтэд тоглож байна

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

УДЭТ-ынхан Дархан, Эрдэнэтэд тоглож байна

УДЭТ-ын уран бүтээлчид Дархан, Эрдэнэт хотуудад аялан тоглож байна. Аялан тоглолтын хөтөлбөрт У.Шекспирийн "Ромео & Жульетта" сонгодог жүжиг, В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбегийн “Үнсгэлжин” хүүхдийн жүжиг зэрэг дэлхийн сор болсон сонгодог уран бүтээл багтжээ.

Энэ жил УДЭТ-ын 85 жилийн ой, Дархан хот үүсч хөгжсөний 55 жилийн ой, Эрдэнэт хот үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож буй юм байна. Эдгээр ойд тус театрын хамт олон бэлэг болгон цоо шинэхэн уран бүтээлээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзэгчдэд хүргэж явна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж