“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин дөнгөж сая Монголньюс мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэхүү нэвтрүүлгийг “Херо энтертайнмэнт” студи бэлтгэдэг. Энэ оны эхээр буюу нэгдүгээр сард “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн өмнө гарсан зарим дугаарын хар материал олон нийтийн сүлжээгээр цацагдан шуугиан болж байсан.
Бичлэг алдагдсан талаарх хэрэг эцэслэн шийдэгдтэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гаргахгүй байх хүсэлтийг “Херо энтертайнмэнт” студид П.Анужингийн зүгээс тавиад байгаа юм байна. Энэхүү нэвтрүүлгийн санаачлагч нь П.Анужин төдийгүй нэвтрүүлгийн оюуны өмчийн гэрчилгээ нь мөн түүнд байдаг болохыг хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд харууллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Д.УУДАМ