Олимпийн эрх авсан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

Олимпийн эрх авсан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзав

Филлипин улсын Манила хотод зохион байгуулагдсан "Рио-2016" зуны Олимпийн 30-р наадмын эрхийг олгох Ази тивийн Олон улсын тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцсон таэквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч болон шигшээ багийн албаны ажилтнуудыг БТСХТөвийн дарга, МУГД Д.Жаргалсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тамирчид дасгалжуулагчид уг тэмцээнд хэрхэн оролцсон, нэгэнт олимпийн эрх авсан учир Риод хэрхэн бэлдэх, бэлтгэл сургуулилтыг хэрхэн чамбайруулах талаар ярилцсан бөгөөд БТСХТөвийн зүгээс Таэквондогийн үндэсний шигшээ багийн ажлыг дэмжин, амжилтыг ахиулах бодлого барьж, ажиллахаар боллоо.

Таэквондогийн баг тамирчид Азийн цуврал тэмцээнд оролцохын өмнө Хандгайт дахь "Олимп спорт бэлтгэл цугларалт"-ын цогцолборт тэмцээний өмнөх сэргэлтийн бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын мэргэжилтэн Хо Ин Ён нараар ахлуулан хийсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж