5 тэрбумын гүүр хүчтэй борооны аяыг даасангүй

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

5 тэрбумын гүүр хүчтэй борооны аяыг даасангүй

Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр өнгөрсөн Бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр орсон хүчтэй борооны үеэр нуржээ.

Зам тээврийн яамны захиалгаар улсын төсвөөс таван тэрбум 380.2 сая төгрөг гаргаж барьсан 325 метр урттай төмөр бетон гүүрийг БНХАУ-ын “Эйч Кэй Би интернэйшл холдинг” компани барьжээ. Харин гүүрийг барих явцыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын /хуучин/ яамны Авто замын газрын хяналтын инженер Н.Ёндон хариуцаж ажиллажээ. Гүүр 2012 оны есдүгээр сарын 22-ны өдөр улсын ашиглалтад хүлээлгэн өгчээ. Гүүрний зураг төслийг “ГБЭТ” компани хийж гүйцэтгэсэн хэмээн ЗТЯ-наас мэдээллээ.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж