Чех улсын алдарт хөгжмийн зохиолч Антон Леополд Дворжакийн шилдэг бүтээлүүд Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 29-нд эгшиглэнэ. Тоглолтод Улсын филармонийн симфони оркестр, удирдаач СТА Д.Нямдаш, морин хийлч Н.Анхмаа, хөтлөгч тайлбарлагч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг нар оролцох юм.
Тоглолтод хөгжмийн зохиолчийн Симфони №9 (Шинэ Ертөнц), Морин хийлийн концерт (Си минор) зэрэг бүтээл эгшиглэнэ.
Монгол улсын филармониос энэ сарыг өсвөр үе, залуучуудад зориулан, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах “Их хотын хэмнэл” аяныг зохиож байгаа бөгөөд энэ хүрээнд гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг”, Морин хуурын чуулгын “Novel Melody” тоглолтыг хүргэсэн. Аяны сүүлчийн тоглолт нь А.Л.Дворжакийн сонгодог үдэш байх юм.
А.СҮРЭН