
Эдгээр арга хэмжээг зэвсэгт мөргөлдөөн үүсгэхгүйн улмаас хийж байгаа гэж тэр нэмэн хэлэв. Өөрийн ээлжинд хариу арга хэмжээ авна гэдгээ Таксин Чинаватын талынхан ч бас мэдэгджээ. Даравдүгээр сарын 7-нд тэд парламентын байранд дайран орж чадсан ба түүний дараа гарсан мөргөлдөөнд 24 хүн амь үрэгдэж, 800 хүн шархадсан байлаа. 2010 оны гуравдугаар сарын 12-нд Бангкокт 100 мянга орчим хүмүүс ирээд одоо болтол Ветчачивагийн Засгийн газрыг огцорч, парламентыг тарахыг шаардаж байна. Иймд Бангкок хотод 50 мянга орчим цэргийнхэн ба цагдааг татан ирүүлжээ.