Шүд цайруулах моод АНУ-д дэлгэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.26-нд нийтлэгдсэн

Шүд цайруулах моод АНУ-д дэлгэрчээ

Өмнө нь шүдний эмнэлгүүдэд хийж байсан шүд цайруулах үйлчилгээг одоо баруунд гоо сайхны салонд хийх нь түгээмэл болжээ. АНУ-ын Лос Анжелес хотын иргэн Диана Соломо гоо сайхны салон ажиллуулдаг байжээ. Өнгөрсөн жил тэрбээр салоныхаа үйлчилгээг өргөжүүлж шүд цайруулах болсон байна. Ингэхдээ тэрбээр энэ шинэ үйлчилгээ жилийн дараа 60 хувийн ашиг өгнө гэж төсөөлөө ч үгүй байна. Одоо Диана зөвхөн шүд цайруулах үйлчилгээгээр дагнасан салоныг нээх гэж байгаа аж.

Дианагийн ярьснаар 15минутын шүд цайруулсаны хөлсөнд эдний салон үйлчлүүлэгчдээс 100-200 ам.доллар авч байгаа нь шүдний эмнэлгээс хоёр дахин хямд байгаа юм. Гэхдээ үйлчилгээний арга барил, тоног төхөөрөмж яг адил аж.

Калифорнийн бизнес эрхлэгч Жон Бетанкес “Холливудын инээмсэглэл” бэлэглэх шинэ үйлчилгээ нээж шүд цайруулж эхэлсэн байна. Тэрбээр 1000 ам.доллараар шүд цайруулах DaVinci Teeth Whitening тоног төхөөрөмж гурвыг худалдан авч ажлаа эхэлжээ. Үйлчлүүлэгчид хангалттай байсан учраас эхний хөрөнгө оруулалтаа төвөггүй нөхөж ашигтай эхэлсэн байна.

Мөн Даллас хотын нэгэн гэр бүл шүд цайруулах аппарат худалдан авч том худалдааны төвийн нэг хэсэгт ажиллуулж эхэлсэн бөгөөд тэдний бизнес сардаа 40 мянган ам.долларыг авчирдаг болжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж