ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусч байна. Хэрэв зарласан хугацаанд бүртгүүлж амжаагүй бол дахин бүртгүүлэх боломжгүй юм. Элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байгаа юм. Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш албан ёсны цахим хуудсаас мэдэх боломжтой аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж