Италичууд “Амтат амьдрал” тэдний цусанд шингэснийг харуулав

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Италичууд “Амтат амьдрал” тэдний цусанд шингэснийг харуулав

Ром хотын алдартай гоё чимэглэлийн ордон Bvlgari “dolce vita-“амтат амьдрал” гэдэг итали ойлголтыг бүрэн илэрхийлсэн  үнэт эдлэлийн цуглуулга бүтээлээ. Ордны гол тэмдэг нь болсон  Bvlgari-Bvlgari  шугам энэ хавар “Roman Sorbet” цуглуулгаар баяжлаа. Желато, сорбет цаашилбал амттанд дуртай итали чанар нь очир эрдэнэийн чихэр, эскимо мөхөөлдсөн алтан зүүлт зэргийг гарган ирэв. Бөгж, эээмэг, бугуйвч нь цагаан ба шар алтаар бүтээгдсэн байв. Тэднийг индраанил, цаворит,  ягаан өнгийн кварцийн чулуугаар чимэглэсэн байв.

Сорбет хэрхэн  үүссэн тухай нэгэн домгоор бол, бурхны элч төлөөлөгч гэх Нерон  гүйлтийн хэд хэдэн боолтой байсан ба тэднийг дуртай цагтаа  уур өөд гүйлгэдэг байжээ. Тэд тэндээс цас цуглуулан авчирч эзэн хаан нь  цасанд жимс ногоо, шүүсийг нь холин хэрэглэдэг байснаас энэ амттан үүссэн гэдэг.

Тэр цагаас хойш  мөхөөдөс нь италийн нэгэн илэрхийлэл болсон юм.  Вафелийн  эврэн хэлбэрийн савтай мөхөөлдсөн амттан бэлтгэхээрээ өнөөгийн мастерууд нь эртний уламжлалаа алдаагүй. Харин одоо  тэдэн дээр Bvlgari ордны Roman Sorbet  гоёлын цуглуулга нэмэгдэн тэдний амтат амьдрал  ямар ч салбарт байж болохыг харууллаа.

 

Жина Лоллобрижида 1966 онд Монакод болсон наадам дээр сорбет амтлаж байгаа нь

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж