Си Жинпинийн сэрэмжлүүлэг

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Си Жинпинийн сэрэмжлүүлэг

Хятадын ерөнхийлөгч Си Жинпинь Хятад улс гадаадын шашны хорт нөлөөнөөс сэргийлэх дархлаатай байх ёстойг анхаарууллаа.

Исламын шашинтнууд голдуу суурьшсан Шинжаан-Уйгур мужид эмэгтэйчүүдийг гивлүүр зүүж, эрчүүдийг сахал тавихыг хориглож, Хятадын зүүн хил орчмын сүм хийдүүдийг хаах болсон юм.

Хятадын ерөнхийлөгч Си Жинпинь “Бид шашны зорилготой гадаадын суртал ухуулга болон шашны хэт туйлшрагчдын зөрчилт үзэл баримтлалаас тууштай сэрэмжлэх ёстой” хэмээн Бээжин хотод болсон шашны лидерүүд оролцсон хурал дээр мэдэгдсэнийг Синхуа агентлаг уламжилжээ.

Си Жинпинь мөн Хятадын Коммунист намын удирдлага болон шүүх, боловсролын салбарт ялангуяа ямар ч шашны нөлөө байх ёсгүй гэдгийг хатуу мэдэгджээ.

Хятадын Жөжян мужид сүүлийн хоёр жилийн хугацаанд Христийн сүмийг шатааж, загалмайг нь буулгасан хэрэг удаа дараа гарсан юм. Хятадад гадны сүм хийд болон тэднийг гадаадаас санхүүжүүлэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа нь Хятадын Коммунист намын удирдлагыг бухимдуулж байгаа гэнэ.

 Хятадын Коммунист намын удирдлагууд мөн Шинжаан Уйгурт хүчирхийлэл, үймээн самуун гарч, тэндхийн Исламын шашинтнууд хил давж, Ирак, Сири дэх Исламын улс бүлэглэлтэй сөргөлдөж байгаа нь Хятадын аюулгүй байдалд заналхийлж байна гэж буруутгаж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж