Энни Лейбовиц II Елизаветагийн ойд зориулсан зураг авалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Энни Лейбовиц II Елизаветагийн ойд зориулсан зураг авалт хийжээ

Хатан хаан ач, зээ нарынхаа хамт.  Зээ хүү, виконт Северн Жеймс, леди Луиза Маунтбеттен-Виндзор, Миа Тиндалл, Шарлотта гүнж, Саванна Филлипс, жонон Жорж, Исла Филлипс нартайгаа

Их Британийн хатан хаан  II  Елизавета дөрөвдүгээр сарын 21-нд  90 нас хүрсэн юм. Бид түүнийг нь тэмдэглэн бичсэн. Дахиад яагаад баяр хүргэж болохгүй гэж.  Дахиад л зургаан сард албан ёсоор  тэр ойг Их Британи тэмдэглэнэ. Энэ цагаар Букингемын  ордон Эрхэм дээдсийн гэр бүлийнхээ хүрээнд байгаа гэрэл зургуудыг нийтлүүлэв. Эдгээр зураг авалтыг загварын ерөнцийн  алдартай гэрэл зурагчин Энни Лейбовиц хатагтай зохион байгуулан бүтээжээ.

Эхний зурагт хатан хааныг ач зээ нар нь хүрээлсэн байв. Жонон Эдвардын бага хүү, виконт Северн Жеймс, Эдвардын охин леди Луиза Маунтбеттен-Виндзор, Зара Филлипсийн охин Миа Тиндалл, Анна гүнжийн охид: Шарлотта гүнж, Питер Филлипсийн  охин Саванна Филлипс, Кембрижийн герцогуудын  хүү жонон Жорж, Питер Филлипсийн охин Исла Филлипс хатан хааныг тойрон зогсож,  Хааны гэр бүлийн хамгийн бага Шарлотта гүнж өвөр дээр нь суужээ. Бяцхан Миа эмээгийн дуртай Launer цүнхийг гартаа барьсан байнна. Энэ марк жил бүр хааны ордонд дөрвөн цүнх нийлүүлэдэг. Хоёр дахь зурагт нь хатан хаан охин Аннагийн хамт Букингемийн шилтгээний цагаан танхимд.

Дараагийн зурагт нь вельш-корги үүлдрийн хайртай нохдынхаа хамт Виндзорын шилтгээний  шатан дээр байгаагаар буужээ.

Хатан хаан II Елизавета охин Анна гүнжийн хамт

Хатан хааны хайртай ноход

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж