Газрын тос экспорлогч орнууд алдагдал хүлээв

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Газрын тос экспорлогч орнууд алдагдал хүлээв

Ойрхи-Дорнодын газрын тос экспортлогч орнууд үнийн уналтаас болж өнгөрсөн 2015 онд 390 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Түүнчлэн энэ онд алдагдлын хэмжээ нэмэгдэж 500 тэрбум ам.доллар давах тооцоог олон улсын валютын сангаас гаргасан байна. Баррель газрын тосны үнэ 2014 оны дунд үед 115 ам.доллар хүрч байснаа өнгөрсөн нэгдүгээр сард 30 ам.долларт болж унасан юм.

Газрын тосны орлого буурснаас бүс нутгийн орнууд төсвийн алдагдалд орж, эдийн засгийн өсөлт удааширч байгаа юм. Бүс нутгийн хамгийн баян орон Саудын Араб л гэхэд өнгөрсөн жил төсвийн орлогын 72 хувийг газрын тосны борлуулалтаас олсон байна. Саудын Арабын төсвийн алдагдал 90 тэрбум ам.доллар орчим болохыг урьдчилан тооцоолжээ. Түүнчлэн Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн зургаан орны /Саудын Араб, Кувейт, Катар, Бахрейн, Оман, Арабын нэгдсэн Эмират/ эдийн засгийнм өсөлт өнгөрсөн онд 3.3 хувь байсан бол энэ онд 1.8 хувь болж буурах гэнэ. Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж