Сүүлийн жилүүдэд Москвагийн хүмүүс замын түгжрэлд зургаан хувиас бага цаг зарцуулдаг болжээ. Москвагийн замын ачаалал нь Мехико, Рио-де-Жанейро хотынхоос бага болсон ч Лондон, Бээжингийнхээс их хэвээр байна.
Оройн Бангкок
Нидерландын “Tom Tom “компани “GPS”–ийн мэдээний дагуу замын ачааллын бие даасан чансааг гаргажээ. Индекс “Tom Tom” нь хотуудын ид ачааллын үеийн хөдөлгөөний дундаж хугацааг харьцуулан үздэг гэнэ. Энэ чансаагаар дэлхийн 295 хотын түгжрэлийг хэмждэг ажээ.
Өнгөрсөн онд хамгийн их түгжрэлтэй хот нь Мехико болоод дараа нь Бангкок, Стамбул, Рио-де-Жанейро бичигджээ.
Оросын нийслэл хамгийн их замын ачаалалтай хотуудын тавд бичигдсэн байна. Тэр нь Москвагийн хувьд хамгийн сайн үзүүлэлт болж байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд Москвагийн ачаалал хамгийн дээгүүр хэсэгт орж байлаа.
2014 онд Москва чансааны нэгээс ухран дөрөвдүгээрт орж очжээ. Олон нийтийн тээвэр, замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, хотын төвд төлбөртэй зогсоолууд гаргах болсон зэрэг нь Москвагийн замын байдлыг сайжруулж өгчээ.
Түгжрэлгүй үед зарцуулах хугацаанаасаа 44 хувиар их цагийг Москвагийнхан машин замд зарцуулдаг байна. Лондонд энэ нь 38 хувь, Рио-де-Жанейрод 47 хувь, Мехикод 59 хувь байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР