Н.Алтанхуягт цагдаагаас зарлан дуудах иржээ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягт цагдаагаас зарлан дуудах иржээ

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягт Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах өгсөн байна.  Энэ талаараа гишүүн нүүр номын хуудаснаа мэдээлсэн бөгөөд уг зарлан дуудах хуудаст “Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж тайлбар өгөх”-ийг шаардсан байна. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол Эрүүгийн хуульд заасны дагуу арга хэмжээ авахыг сануулжээ.  Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс хуулиа дээдэлж, мэдүүлэг өгөхөөр очно гэдгээ нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Т.Ирмүүн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж