Хойд туйлын асуудлаар гурван улс хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Хойд туйлын асуудлаар гурван улс хэлэлцэнэ

Хятад, Япон, БНСУ гурван улсын төлөөлөгч  Хойд туйлын асуудлаар яриа хэлэлцээ хийх гэж буй талаар БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.

Сөүл хотноо БНСУ-ын Гадаад харилцааны яаманд болох гурван улсын уулзалтад Японы Хойд туйлын асуудал хариуцсан элчин сайд Казуко Шираиши, БНСУ-ын төлөөлөгч Ким Чан Ву болон Хятадын төлөөлөгч Ма Синмин нар оролцох гэнэ.

Уулзалтаар гурван улсын төлөөлөгчид Хойд туйлын талаарх өөрсдийн явуулж буй бодлого болон тус бүс нутаг дах эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар хэлэлцэх ажээ.

Хятад, Япон, БНСУ зэрэг улсууд 2013 оны тавдугаар сард Хойд туйлын зөвлөлд гишүүнээр элсч, ажиглагч гишүүн орны статустай болсон юм.

Канад, АНУ, ОХУ болон Скандинавын орнуудын гишүүнээс бүрддэг тус зөвлөл нь тус бүс нутгийн байгаль орчныг хамгаалах болох бүс нутгийг хөгжүүлэх зорилготой юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж