Монгол бүжгийн гайхамшгийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Монгол бүжгийн гайхамшгийг мэдрүүлнэ

Монгол бүжгийн гайхамшгийг мэдрүүлэх “Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолт энэ сарын 29-нд болох гэж байна. Тоглолтод ҮДБЭЧ, ДБЭТ, ЦДБЭЧ, Түмэн-Эх чуулга, СУИС, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүх бүжигчид нэгдэн, Соёлын төв өргөөний тайзнаа бүжих ажээ. Мөн уг тоглолтыг “Ц.Сэвжид-100 жил” төслийн хүрээнд болон Дэлхийн бүжигчдийн өдрийг тохиолдуулан үзэгч түмэндээ толилуулж байна. Ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн “Жалам хар”, “Саальчин” зэрэг алдартай бүтээлүүдээс гадна орчин үеийн этно бүжиг, балет, цэргийн бүжиг гэх мэт бүжгийн өөр өөр хэмнэлийг мэдрүүлэх юм байна.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж