Автомашины ослоор хоёр хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Автомашины ослоор хоёр хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашины ослоор хоёр хүн амиа алдсан байна. 032 дугаар ангийн зүүн замд М.Demio маркийн авто машины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 51 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн Баянзүрх дүүргийн Асайт худалдааны төвийн урд замд T.Prius маркийн авто машины жолооч Т нь  хэн болох нь тодорхойгүй 45 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг саатуулжээ. 

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж