Палестины хамгийн залуу хоригдлыг суллав

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Палестины хамгийн залуу хоригдлыг суллав

Израилийн шоронд хоёр сар гарангийн хугацаанд хоригдсон Палестины хамгийн залуу хоригдлыг суллажээ. 12 настай палестин охин өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд биедээ хутга авч явсны улмаас Израилийн цэргүүдэд баригдаж хоригдсон аж. Дима аль-Вавийг Израилийн цэргийг хутгалахыг завдсан хэмээн буруутгажээ. Түүнд дөрвөн сар 15 хоног шоронд хорих ял оноосон байв.

Үүний зэрэгцээ Израилийн цэргийнхний эсрэг палестинчуудын халдлага дайралт огцом буурсан хэмээн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ. Өнгөрсөн аравдугаар сараас хойш израиль, палетинчуудын хоорондох зөрчлийн улмаас 220 гаруй хүн амь үрэгдсэн байна. Палестины хүүхэд, залуус Израилийн цэргийнхнийг хутгалах халдлага олон удаа гарсан аж. Израилийн цэргийн хорих газарт Палестины 440 хүүхэд хоригдож байгаа тухай өнгөрсөн хоёрдугаар сард хүний эрхийн байгууллагаас мэдээлж байв. Эх сурвалж: Deutsche Welle

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж