Өрийн хямралд бэлдэхүй

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Өрийн хямралд бэлдэхүй

Нью-Йорк хотноо банк санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа Монгол залуус 2008 оны хямралын тухай манай улс төрчид, эдийн засагчдад зориулан АНУ-ын Сангийн сайд байсан Хенри Полсоны “Ирмэг дээр” номноос хэсэгчлэн орчуулж явуулсныг хэвлэж байна. Ерөнхийлөгч Жорж Буш 2006 онд Голдман Сакс банкны дарга Полсоныг сангийнхаа сайдаар томилсон бөгөөд 2010 онд хэвлэгдсэн түүний ном ингэж эхэлдэг:

2008 оны 9 сарын 4. Пүрэв.

Хенри, “Ийм юм болно гэж цаадуул чинь мэдэж байгаа юу?” 

“Үгүй ээ, Ерөнхийлөгч өө бид гэнэт, хурдан хийнэ. Толгой нь шал мөргөхийг л хамгийн эхлээд сонгох байх”

Энэ бол 9 сарын 4-нд Цагаан ордонд орон сууцны зээлийг дахин худалдан авч дэмждэг Фанни Маэ, Фредди Мак компаниудыг эзлэн авч, дарга нарыг нь халан, санхүүг нь шалган цэгцлэх тухай бидний төлөвлөгөөг би Ерөнхийлөгч Бушд танилцуулж байгаа нь энэ билээ. Ингэж гэнэт хийхгүй бол тэд Конгресс дахь хүчирхэг дэмжигчдэдээ ховлон ажиллагааг удаашруулснаар Америкийн санхүүгийн зах зээл, цаашилбал дэлхийн эдийн засгийг өөрсөдтэйгээ чирж унагаах магад байв. Бид энэ жорыг хагас, бүтэн сайныг ашиглан хааж, Азийн зах зээл бүтэн сайнын шөнө (цагийн зөрүүний улмаас) нээгдэхээс өмнө ажлыг амжуулах хэрэгтэй байв.

Федирал Национал Моргаж Ассоциац буюу Фанние Мае, Феберал Хоүм Лоүн Моргаж Корпораци буюу Фредди Мак бол Америкчуудыг хувийн байшинтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Конгрессоос байгуулсан боловч хувьцаагаа нийтэд арилжсан компани бөгөөд үндсэндээ байрны зээлийн бараг хагасыг нь худалдан авах буюу батлан дааж байв. Энэ ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд бараг 1,7 триллион долларын бонд гаргасан буюу заримдаа нэг долоо хоногт 20 тэрбум доллар зээлж авч байв. 

Гэтэл тэдний жилийн алдагдал нь 5,5 тэрбум болж, хувьцааных нь үнэ сүүлийн нэг жилд 66 доллараас 7,32 доллар болж унаад байв. Наймдугаар сар гэхэд хэн ч тэдэнд зээл өгөхөө больж тэдний бонд авсан банк санхүүгийн байгууллагууд сандарч эхлээд байв.

Тэднийг зүгээр нэг банк шиг дампууруулчихвал зээлдүүлэгч асар их алдагдалд, түүний дотор гадаадын олон банк хүндрэлд орох байв. Би Ерөнхийлөгчид танилцуулахдаа: Төв банкны захирал Бернанке бид нар маргааш нь дарга нарыг нь дуудаж, тэднийг ажлаас нь чөлөөлж, байгууллагуудыг нь улсын мэдэлд авч тус бүр 100 тэрбум долларын дэмжлэгтэйгээр өөрчлөн байгуулна гэдгийг хэлнэ. Зөвшөөрөхгүй бол манай банкны шалгагчид, хуульчид, комьпютерийн мэрэгжилтнүүд шууд орж байр данс тооцоог хураах болно гэв. Цагаан ордныхон эхлээд шоконд оров. Гэхдээ Ерөнхийлөгч улс төрчид лоббичдийн ивээлд орсон энэ байгууллагуудыг эрс зоримог өөрчлөхийг дэмжиж байв.

Тэрээр цаашдаа ямар бизнес загвараар ажиллуулах хэрэгтэй вэ гэж асуув. Санхүүгийн зах зээл сандралтай байгаа үед тэдний төрийн дэмжлэгт дулдуйдсан буруу загварыг хамаагүй дайрч болохгүй. Юу ч гэсэн алдагдлыг нь зогсоож тогтворжуулж авахгүй бол хямрал гүнзгийрнэ гэж би хариулав. Ерөнхийлөгч олон нийтийн компанийг бүр дор төрийнх болгож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээс нэн болгоомжилж байв. “Конгресс рүү гүйцгээх нь үү сонин байна, харж л байя” гэснээр уулзалт дуусав…

Тэд ямар нэг юм дуулсан бололтой, нэг дарга нь маргааш өглөө нь утасдаж “Юу болоод байна, бид та нартай сайн хамтарч ажиллаж байсан шүү” гэлээ би хариуд нь “Юу болж байгааг утсаар хэлчихэж болох байсан бол чамайг дуудахгүй шүү дээ” гэлээ. Нууцлал хадгалах үүднээс бид хаалганд нь тулж машинаас бууцгаав. 

Гай болж төв банкны захирал Бернанке гол хаалгаар орохыг Wall Street Journal-ын сурвалжлагч харчихаж, шууд вэйбдээ мэдээлчихэв. Бидний шийдвэрт Фанни Маэгийн удирдлага хачин их уурласан боловч би тэдэнд төрөөс өөр хэнч туслахгүйг сануулж, тэднийг ажлаа өгөхгүй бол бид туслахгүй гэлээ. Харин зөвшөөрвөл та нарыг буруутгахгүй яагаад гэвэл улс төржсөн алдагдалтай бизнес загвар нь тэдний буруу биш байв. Бернанке бүр хатуухнааар, тэдний буруугаас орон сууцны зээл нийт санхүүгийн зах зээлийг татан унагахад хүрч байна, улс орны эрх ашгийн үүднээс үүнийг хийх хэрэгтэй байна гэж мэдэгдэв.

Эцсийн дүнд тэд тоглоом дууссаныг ойлгосон ба би уулзалт тармагц конгрессын гол чухал гишүүдэд утасдаж мэдэгдэв. Доод Танхимын Санхүүгийн Хорооны дарга Барни Френк, Сенатын Банкны хорооны дарга Крис Дод (2010 оны Дод-Франк хуулийн авторууд, Дод нь ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байв) нар нь улс төрчид гэхэд сайн ойлгож хүлээж авав…

Энэ бүхэн 2006 оны 8 сард Ерөнхийлөгч Бушийн эдийн засгийн багтай Кэмп Дэвидэд хийсэн уулзалтаас эхэлсэн билээ. Өмнө нь Ерөнхийлөгчийн багийн дарга намайг Сангийн сайдын ажлыг сонирхох уу гэж асуухад би Голден Саксыг орхихдоо дургүй, Хилари Клинтоныг дэмждэг манай эхнэр ч Вашингтон явах хүсэлгүйг хэлж байсан юм. Гэвч 4 сарын 20-нд Ерөнхийлөгчөөс Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтоагийн айлчлалд зориулсан үдшийн зоогт уригдан оролцох үеэр тэдний Төв банкны дарга Жоу Шиаочуантай ОУВС-ийн байранд уулзахад намайг хүнгүй өрөөнд дагуулж ороод “Та сангийн сайд болох нь зүйтэй шүү…

Та нийгмийн төлөө сэтгэлтэй хүн, яг одоо дэлхийд та их юм хийж чадхаар байна” гэх нь тэр. Гэвч мэргэжил нэгт нөхөр бүгд хэрэггүй гэж зөвлөж байв. Гэсэнч би дотроо эх орондоо өртэй хүн, Ерөнхийлөгч туслаач гэхэд нь татгалзсан зохисгүй гэж мэдэрч байв. Жим Бэйкер намайг Ерөнхийлөгчид санал болгож бас намайг зөвшөөрөхийг ухуулсан боловч мэдэхгүй, тодорхой бусаас айсан болгоомжлол гол шалтгаан болж байгааг ойлготлоо би шийдэж чадахгүй байв.

Тэгээд нэг өдөр би буруу хариулжээ гэж утсаар хэлсэнд чамд дахин боломж гарч магадгүй гэж билээ. Сангийн сайд болоод удаагүй, К гудамд зочид буудалд чемодантайгаа амьдарч байтал санхүүгийн байгууллага хариуцсан орлогч маань орлогчтойгоо өрөөнд минь гэнэт ирэв. 2006 оны сүүлийн 3 сар орон сууцны үнэ буурч эхэлсэн ба байшин авахаар банкнаас авсан зээлийг баталгаажуулдаг дээрх 2 байгууллага конгрессийн шийдвэрээр пассивтайгаа харьцуулахад маш бага өөрийн хөрөнгөтэй, сул хяналттай байсны улмаас орон сууцны үнэ өсөхөө больж буурч эхэлмэгц асар их алдагдалд орж эхэлснийг танилцуулав.

Энэ нь ч шинэ асуудал биш бөгөөд өмнөх жил нь банкны хяналттай төстэй Федерал орон сууц санхүүгийн агент байгуулагдсан боловч улс төрчид ялангуяа Ардчилсан намыхны популизмаас болоод байдлыг өөрчилж чадахгүй байв. Үнэхээр ч Америкийн санхүүгийн их хямрал 2007 оны 8-р сарын 9-нд орон сууцны зах зээлээс ирж билээ. Тэр өглөө (Европын цагаар) Францын хамгийн том Парибас банк Америкийн орон сууцны зээлд үндэслэсэн бонд ихээр авсан гурван фондын ажиллагаагаа зогсоосноор Европын санхүүгийн зах зээл эрс хурцдав. Хэдхэн цагийн дотор 49 банк 95 тэрбум евро буюу 130 тэрбум доллар Европын төв банкнаас авч нэг хоногийн хүү 4:7 хувьд хүрэв.

Тэр өглөө Холбооны Нөөц (АНУ-ын Төв банк) 824 тэрбум, маргааш нь 838 тэрбум доллар банкуудад зээлдүүлэв. Төв банк зөвхөн банкны паникийг дарахын тулд зөвхөн амьдрах чадвартай банкуудад эргэн төлөгдөх, сайн барьцаатай түр зуурын зээл өгөх эрхтэй байдаг. Гэтэл Америкийн 55 сая орон сууцны зээлийн 7 сая нь буюу 13 хувь нь улс төрийн шахалтаар төлбөрийн чадваргүй хүмүүст хэт нам хүүтэй өгсөн сабпрайм зээл болсон байв. Орон сууцны үнэ цаашид ч өснө тийм учраас зээлээ төлж чадахгүй бол байшинг нь зараад ашигаа олно гэж тооцоолж байсан банкууд хүндрэлд орлоо..

Америк Европын төв банкны мөнгө нийлүүлэлтээ эрс нэмсэн ч банкууд нэгнийхээ төлбөрийн чадварт эргэлзэж эхэлсэн учир санхүүгийн зах зээл улам тасалдаж эхэлсэн ба 8 сарын 15-нд Америкийн хамгийн том мортгаж компани Контрвэйл хүндрэлд оров. Хоёр долоо хоногийн дараа Банк оф Америка түүний 16%-ийг авах эрхтэйгээр 82 тэрбум хөрөнгө оруулснаар байдал бага зэрэг тайвшрав.

Гэхдээ орон сууцны зээлийн хүндрэл нийт санхүүгийн зах зээлд аюул учруулж, эдийн засгийн гүн хямралд хүргэх магадлал улам бүр тодорхой болов. 8-р сарын 31-нд Ерөнхийлөгч Буш зээлээ төлж чадахгүй орон сууцыг яаж барьцаа борлуулалт хийх, бололцоотой нөхцөлд орон сууцаа авч үлдэхэд нь яаж туслах санал боловсруулах үүрэг өгөв. Бидний зорилго бол жилдээ 600 мянган байшингаа барьцаанд хураалгаж байгаа иргэдийнхээ зовлонг аль болох хөнгөлөх гэхдээ орон сууцны үнэ өснө гэж дэнчин тавьж хариуцлагагүй зээл өгсөн банк, хөрөнгө оруулсан хүмүүсийг зөвтгөн урамшуулахгүй байхад оршиж байв. Энэхүү “морал хазард” буюу ёс суртахууны уруу таталт гэдэг ойлголт нь галын даатгалтай хүн гал алдахад амар болчих шиг зах зээлийн эдийн засагт заавал сахиулах ёстой гол зарчим билээ.

Нэгэнт орон сууцны үнэ унаж бодитой алдагдал гарсан болохоор энэ тийм амар бүтэх зүйл биш бөгөөд 2008 оны сүүл гэхэд сабпрайм зээлтэй хүмүүсийн хагас орчмын зээлийг өөрчлөх сунгах хөтөлбөрт хамруулж чадсан билээ. Орон сууцны зээлд туслах агуулгатай хууль тогтоомж Конгресст өрнөж, Ардчилсан намынхан байраа алдахад тулсан хүмүүст дахин зээл олгоход баталгаа гаргуулах, Бүгд найрамдах намыхан түүнийг нь зад шүүмжилж, мортгажийн дампууруулыг бусниулсан аливаа оролдлогод вето тавихаар заналхийлж байв. Цагаан ордон ч Конгресст бэлтгэгдэж байсан татвар төлөгчдөд алдагдал үүрүүлсэн H.R 3221 төслийн эсрэг байгаагаа мэдэгдэв.

Эцсийн дүнд 2008 оны 5-р сарын 20-нд батлагдсан хууль тогтоомж нь харилцан буултын үр дүн болсон бөгөөд орон сууцны зээлийн хямралыг шийдэхэд эргэлт болж чадаагүй юм. Энэ зуур санхүүгийн зах зээл бүхэлдээ улам муудаж, орон сууцны зээлтэй олон хүний бусад зээлийн эх үүсвэр хаагдаж, зарим нь бүр ажилаа алдаж эхлэв. Эдийн засаг эрс муудаж эхэлснээр 2008 оны 1-р сард Төв Банк хүүгийн түвшингээ хугацаанаас нь өмнө 0,75 хувиар буулгаж, Ерөнхийлөгч Буш үндэсний нийт бүтээгдэхүүний 1%-тай тэнцэх татвар хасалт, төсвийн тэлэлт хийхийг уриалж 2 сарын 17нд батлав..

М.ЭНХСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж