УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг тус бүр Төрийн ордны “А”, “Б” танхимд хуралдаж байна.
Дээрх хуралдаанаар бүлгүүд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн пропорцональ тогтолцооны тухай хэлэлцэж байгаа юм. Иргэн Ц.Намсрайгаас ирсэн мэдээллийн дагуу дөрөвдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан юм.
Г.ДАРЬ