АНУ Сири  дэх тусгай хүчний тоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

АНУ Сири  дэх тусгай хүчний тоог нэмэгдүүлнэ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сири дэх тусгай хүчний цэргийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг батлан хамгаалахын сайд Эштон Картер ням гаригт /IV.24/ мэдэгдлээ. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд АНУ-ын зүгээс тусгай хүчний 250 цэргийг нэмж илгээхээр болсон байна. АНУ-ын тусгай хүчний цэргүүд “Исламын улс” бүлэглэлийн гол хүч төвлөрсөн /нийслэл/ Ракка хотыг чөлөөлөхийг хичээх аж.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт АНУ Ирак руу  200 цэрэг, найман ширхэг Апаче нисдэг тэргийн хамт илгээх болсныг мэдэгдсэн юм. Америкийн цэргийн нэмэлт хүч Иракийн хойд хэсгийн Мосул хотыг хэт даврагчдаас чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх юм.

“Исламын улс” бүлэглэл нь Сири болон Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлснээр исламын халифатыг тунхаглаж, Европын орнуудад террорист халдлага зохион байгуулах болсон юм. Тус бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй цэргийн эвсэл жил гарангийн хугацаанд Сири, Иракт агаарын цохилт хийжээ. Өнгөрсөн хугацаанд АНУ болон ОХУ-ын цэргийн ажиллагааны ачаар “Исламын улс” бүлэглэлийн эзэлсэн газар нутгийн 30 орчим хувийг чөлөөлсөн аж. Эх сурвалж: Washington Post

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж