Тасалбараа аваад азтан болоорой

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Тасалбараа аваад азтан болоорой

Монголын хөлбөмбөгийн холбооны "Хүрхрээ Үндэсний Дээд Лиг-2016" тэмцээний улирлын болон нэг өдрийн тасалбар 2016 оны 5 дугаар сараас худалдаанд гарах гэж байна. Хүрхрээ Лиг-ийн 1-р тойрогт "улирлын тасалбар" эзэмшигч нэг азтан, "өдрийн тасалбар" эзэмшигч нэг азтан нар "Borrusia Dortmund vs Manchester United"-ийн тоглолт, "Manchester City vs Manchester United"-ийн тоглолтыг үнэгүй үзэх эрх мөн нислэгийн эрхээр шагнуулах бол 2-р тойргийн эцэст Borrusia Dortmund-ын Бундаслига-гийн нэг тоглолт /өдрийн тасалбар эзэмшигч азтан/, Аваргуудын Лиг-ийн нэг тоглолт /улирлын тасалбар эзэмшигч азтан/ үнэгүй үзэх эрх, нийслэгийн эрхийг тус тус хожих болно. Тасалбар бүр хувийн дугаар /bar code/-тай, дугаараар азтанг шалгаруулах тул тасалбараа хаяхгүй байхыг анхаарана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж