Банк дээрэмдсэн этгээдүүдэд 11-13 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Банк дээрэмдсэн этгээдүүдэд 11-13 жилийн ял оноожээ

11. 11 минут

УИХ энэ долоо хоногт иргэн Ц.Намсрай нарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг хэлэлцэх нь. Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргахдаа тэд УИХ-ын 76 гишүүний 28-ыг нь намын жагсаалтаар сонгож байгаа нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн гурав дахь заалтыг зөрчиж байна хэмээн үзсэн юм.

Эл асуудлыг Үндсэн хуулийн цэц нэг долоо хоногийн өмнө хэлэлцээд хүлээн авсан. Иймээс УИХ Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах эсэхээ эцэслэх болж байна.

 

11.08 минут

МАХН-ын Бага чуулган өнгөрөгч бямба гаригт болсон. Энэ удаагийн чуулганаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нэрсийг тодорхой болгожээ.

Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрээс сонгож ирүүлсэн бөгөөд хурлын шийдвэрээр сонгогдсон нэр дэвшигчдийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргасан байна.

 

13.12 минут

Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр товлогдсон УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоох учиртай. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм.

Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм. 

 

13.47 минут

Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороодыг байгуулжээ.

Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, гишүүдээр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж тэргүүтэй хүмүүс ажиллаж байна.

 

15.04 минут

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ах дүү хоёрыг шүүжээ.

Шүүх хурлаар ах Д.Бат-Оргилд 13 жилийн ял, дүү Д.Эрдэнэзаяад нь 11 жилийн ял оноосон байна.

 

14.10 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шашны байгууллагын үйл ажиллагааг шалгаж эхэлсэн билээ. Ажлын хэсэг нь   нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдийн ажлыг шалгаж байна. Шалгалт өнөөдрийг дуустал үргэлжлэх юм байна.

 

04.22 минут

Нэрт сэтгүүлч агсан С.Наранбаатарын нэрэмжит “С.Наранбаатар сан”-гаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрэн сурвалжлах” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрөгч баасан гаригт хоёр дахь жилдээ боллоо. Энэ удаагийн уралдаанд сонин, сайт, телевизийн олон уран бүтээл ирснээс News агентлагийн сэтгүүлч Л.Нарантөгс, найруулагч Ц.Ариунболд нарын бэлтгэсэн “Авлигын галерей” нэвтрүүлэг телевизийн шилдэг нэвтрүүлгийн шагналыг хүртсэн бол МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар “Хоногийн зээл, зээлийн боолууд” бүтээл шилдэг нийтлэлийн шагналыг хүртсэн юм. Харин тусгай байрын шагналыг “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяагийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлэг авсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж