Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-10
Хоол хэтэрвэл гэдэс өвтгөнө, эм хэтэрвэл хор болно. Яаж хор болох вэ? Витамин, эрдэс илүүдвэл бодисын солилцоог алдуулж, өөр өвчин үүсгэдэг гэж анагаахынхан ярьж байна.
Хэлэнд ч үг, үсэг, авиа, цэг тэмдэг илүүдэж, түдэц яльгүй уртсахад наана гэхэд үгийн утга алдагдана. Цаана гэхэд хэл, сэтгэлгээ эвдрэх хортой гэж хэл шинжээчид дуугарна. Нарийн тооцоотой нярав ах “Илүү үг, дагавар, нөхцөлүүд ядаж л цаг, цаас, хор үрээд байна шүү!” гэж үглээд байна. “Жишээ, баримт байна уу?” гэвэл “худалдаалах” гэдэг үгийг хар! “Худалд-” гэсэн үйл язгуур дээр “-аа” гэсэн нэр үг үүсгэх дагавар залгаж “худалдаа наймаа” гэсэн утгатай үг үүсгэсэн. Гэтэл өмнөх үйл үгээ харалгүй дахин үйл үг үүсгэх “–л” дагаварзалгаснаас болж худалдаалах гэж 3 илүү үсэгтэй үг үүсчихлээ. Үүнтэй адил тарь-аа-лах, нягт-ар-ши-л, ялга-вар-ла-л гээд олон үг байна.” гэж нотоллоо. Маргахын аргагүй үнэн….
Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-11
Хоол хэтэрвэл гэдэс өвтгөнө, эм хэтэрвэл хор болно. Яаж хор болох вэ? Витамин, эрдэс илүүдвэл бодисын солилцоог алдуулж, өөр өвчин үүсгэдэг гэж анагаахынхан ярьж байна.
…Хэлэнд ч үг, үсэг, авиа, цэг тэмдэг илүүдэж, түдэц яльгүй уртсахад наана гэхэд үгийн утга алдагдана. Илүүдсэн нөхцөлүүд ч энд тэнд аялсаар байна. Арван таван орнуудын төлөөлөгч, 25 хүмүүС гэх мэт тоог нь хэлээд байхад олон тооны “-ууд, -үүд, -с” нөхцөлийг давхар хэлж, бичих ёс монгол хэлэнд байхгүй. Ёсоо алдагчид нялхарч “хонинууд бэлчиж байна, цэцэгнүүд ургасан байна” гэж хөдөө хээр ярьдаг боллоо. Илүү нөхцөлүүдийг ингэж энд тэндгүй аялуулаад байгаа хөтчийг монгол хэлээ сайн сураагүй англи, орос хэлтнүүд гэвэл хилстэхгүй биз ээ. Тэдэнд монгол хэл ганц, олны бус төрөл, хэсгийн айтайг сануулъя…
“Егөөтэй 99 тайлбар” номын “Илүүдсэн бүхэн хор” өгүүллийн хэсгээс