Д.Хүдэрбулга олимпийн эрхийн барилдаанд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.24-нд нийтлэгдсэн

Д.Хүдэрбулга олимпийн эрхийн барилдаанд ялагдлаа

“Рио-2016” олимпийн эрх олгох “Улаанбаатар-2016” олон улсын тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжлэн явагдлаа.

Энэ өдөр 51 орны 142 тамирчин 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жинд олимпийн нийт 18 эрхийн төлөө өрсөлдлөө. Тодруулбал, жин бүрийн финалд үлдсэн нь РИО-гийн эрхээ шууд авсан бол хүрэл медалийн эзэд нэмэлт нэг эрхийн төлөө барилдсан юм.

Тус тэмцээнд олимпийн эрх авах хамгийн сүүлчийн найдвар болон үлдсэн Азийн аварга Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөөх барилдаанд тивийн аварга БНСУ-ын Ким Жае Ганг 4:1-ээр ялсан. Улмаар олимпийн эрхийн төлөөх нэмэлт барилдаанд Молдавын Николай Чебанд 9:4-ээр ялагдлаа. 

Д.Хүдэрбулгын хувьд Германы Г.Кудиновочийг  3:1, Унгарын А.Смикийг  2:0, Грекийн бөхийг оноогоор цэвэр хожсон ч хагас шигшээд Узбекстаны М.Ибрагимовичод 9:2-оор ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ким Жае Гангийг хожсон ч олимпийн эрхийн төлөөх барилдаанд Молдавын бөхөд дийлдлээ. Манай бөхийг ялсан Молдавын тамирчны хувьд гурав дахь удаагаа олимпийн их наадамд барилдах эрхтэй боллоо.

Д.Хүдэрбулгын хувьд Германы Г.Кудиновочийг  3:1, Унгарын А.Смикийг  2:0, Грекийн бөхийг оноогоор цэвэр хожсон ч хагас шигшээд Узбексистаны М.Ибрагимовичод 9:2-оор ялагдсан юм.

Д.Хүдэрбулгын хувьд Германы Г.Кудиновочийг  3:1, Унгарын А.Смикийг  2:0, Грекийн бөхийг оноогоор цэвэр хожсон ч хагас шигшээд Узбексистаны М.Ибрагимовичод 9:2-оор ялагдсан юм

Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөөх барилдаанд тивийн аварга БНСУ-ын Ким Жае Ганг 4:1-ээр ялсан. Улмаар олимпийн эрхийн төлөөх нэмэлт барилдаанд Молдавын Николай Чебанд 9:4-ээр ялагдлаа.

Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөөх барилдаанд тивийн аварга БНСУ-ын Ким Жае Ганг 4:1-ээр ялсан. Улмаар олимпийн эрхийн төлөөх нэмэлт барилдаанд Молдавын Николай Чебанд 9:4-ээр ялагдлаа.

Тус тэмцээнд олимпийн эрх авах хамгийн сүүлчийн найдвар болон үлдсэн Азийн аварга Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөөх барилдаанд тивийн аварга БНСУ-ын Ким Жае Ганг 4:1-ээр ялсан. Улмаар олимпийн эрхийн төлөөх нэмэлт барилдаанд Молдавын Николай Чебанд 9:4-ээр ялагдлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж