Авто сургуулийн замыг шинэчлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2016.04.24-нд нийтлэгдсэн

Авто сургуулийн замыг шинэчлэхийг хүсэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнгөрсөн баасан гаригт 60 гаруй гомдол санал иргэдээс иржээ. Үүнээс түүвэрлэвэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос Толгойт руу явах зам буюу хуучнаар авто сургуулийн автобусны буудлаас эхлэх зам олон жилийн эвдрэл гэмтэлд орсноос машин зорчиход эд ангийг нь эвдэхээс эхлээд олон бэрхшээл учруулж байгааг иргэн мэдүүлжээ. Тодруулбал, №1604221643 дугаараар хандсан зочин “ СХД-ийн 21-р хороолол Толгойт хүртлэх замыг засах хэрэгтэй байна.Машин явах боломжгүй машины эд анги эвдэж сүйтгэж, иргэд хохирч байна. Энэ жилийн засварт орох шаардлагатай замын жагсаалтанд яагаад ороогүй байна вэ” гэжээ.

Дээрх замыг шинэчлэлэхэд дүүрэг болоод нийслэл анхаарахгүй бол гарц тэмдэглэгээ байхгүй, явган хүний зам байхгүй, нийслэлийн захын хороололд ч байдаггүй хамгийн тохижилт муутай хоцрогдсон газар болж хувираад байгаа юм.

Мөн №1604224783 дугаартай зочин газрын гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд буцаан авахад асар их цаг алдаж байгааг ийн өгүүлжээ. Тэрээр “Газрын холбогдолтой бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж эргэж олгуулах хүсэлт Газрын албанд тавихад улиралд 1 удаа 9-н дүүрэг хуралдаж шийдвэрлэдэг байна. Энэ асуудлыг шийдэх хугацаа урт байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж байна. Уг хугацааг тухайн сардаа шийддэг болгож өгнө үү” хэмээжээ. Дараах гомдлыг түүвэрлэвэл, №1604224959 дугаараар хандсан иргэн “5 хувийн ипотекийн зээлийг дахин төлөвлөлтөд орсон байруудад олгохгүй гэх юм. Говьсүмбэр аймгийн Хаан банк дахин төлөвлөлтөнд орсон байрнуудад 5 хувийн зээл олгохгүй 8 хувийн хүүтэй зээл олгоно гэх. Ямар учиртай юм бэ

№1604222452 дугаараар холбогдсон иргэн “СХД-ийн 22-р хорооны хогийг 2016 оны нэгдүгээр сараас хойш ачаагүй байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү, №1604228293 дугаартай иргэн “Сүхбаатар дүүргийн 1-р хороонд зам хорьсноос болоод ард иргэд ажил хичээлдээ явж чадахгүй байна. Гомдолтой байна” гэсэн бол .№1604225396 дугаараар хандсан иргэн “U money картаар цэнэглүүлэхэд ebarimt өгөхгүй юм. Татвар албанаас бүх байгууллага баримт өгөх ёстой гэсэнд хариу өгнө үү” гэжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж