АНУ-ЕХ-ны худалдааны гэрээг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.04.24-нд нийтлэгдсэн

АНУ-ЕХ-ны худалдааны гэрээг эсэргүүцэв

Германы Ханновер хотноо Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээг (TTIP) эсэргүүцсэн олон мянган хүн жагсаал хийжээ. Германчууд энэ гэрээ нь ажилчдын цалинг багасгаж, байгаль орчны хамгаалалтыг сулруулна хэмээн эсэргүүцэж байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Европын холбоотой энэ гэрээг байгуулснаар олон мянган ажлын байр шинээр бий болгож, тарифыг багасгаснаар худалдааг нэмэгдүүлнэ хэмээн “лоббидож” байгаа аж. Ханновер хотноо 30 мянга гаруй хүн тайван жагсаал зохион байгуулжээ.

Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээг гурван жилийн өмнөөс хэлэлцэж эхэлсэн бөгөөд ирэх даваа гаригт Нью-Йорк хотноо ээлжит уулзалт болох аж.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж